Sitemap

Өгөгдлийн дүрслэл бүтээх сошиал төсөл — Makeover Monday

2 min readJan 17, 2021

Makeover Monday сошиал төсөл нь өгөгдлийн дүрслэлийн чадвараа сайжруулах, дадлага хийх, бусдаас суралцах хүсэлтэй хүмүүсийн цахим нэгдэл юм. Энд 7 хоног бүр өгөгдсөн өгөгдөл дээр ажиллаж, өгөгдлийн дүрслэл бүтээж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. https://www.makeovermonday.co.uk

Press enter or click to view image in full size

Makeover Monday нь дараах байдлаар ажиллана. Үүнд:

  • Ням гараг бүр нийгэм, эдийн засаг гэх мэт төрөл бүрийн сэдвийг хамарсан нээлттэй өгөгдөл болон өгөгдлийн анхны загвар дүрслэл тавигдана. Мөн өгөгдлийн тухай нэмэлт мэдээлэл, нийтлэл зэрэг тавигдана. https://www.makeovermonday.co.uk/data/
Press enter or click to view image in full size
  • Дараагийн 3 хоногийн турш дэлхийн өнцөг булан бүрээс хамрагдаж буй оролцогчид тухайн өгөгдлийг илүү тодруулан харуулах өөр өөрийн өгөгдлийн дүрслэлийн хувилбаруудаа бүтээнэ. Энэ явцдаа хэлэлцүүлэг өрнүүлэх, бусад оролцогчидтой холбогдох боломжтой. https://data.world/makeovermonday/2021w1
Press enter or click to view image in full size
  • Өгөгдлийн дүрслэлээ хүссэн хэрэгслээ ашиглан бүтээж болно. Зурж болно, код бичиж болно. MS Excel, Tableau, MS Power BI программууд ашиглаж болно. Python, R программын хэл дээр ч хийж болно.
  • Бэлэн болсон өгөгдлийн дүрслэлээ зураг хэлбэрээр Twitter дээр байршуулна. Ингэхдээ #makeovermonday хаштаг ашиглах хэрэгтэй. Мөн @TriMyData, @VizWizBI гэх төслийн зохицуулагчдын хаягийг таглаж болно. Өгөгдлийн дүрслэлээ илүү тод харуулах линкийг оруулж болно.
  • Бүтээсэн өгөгдлийн дүрслэл дээрээ санал, зөвлөмж авахыг хүсвэл #datafamfeedback хаштагийг давхар ашиглана.
  • Лхагва гараг бүр төслийн багийнхан санал авах хүсэлт илгээсэн өгөгдлийн дүрслэлүүдээс сонгон Youtube дээр санал, зөвлөмж хуваалцах шууд Webinar зохион байгуулдаг. https://www.youtube.com/user/kriebela
Press enter or click to view image in full size
  • Мөн долоо хоногийн төгсгөлд төслийн багийнхан хамгийн их таалагдсан өгөгдлийн дүрслэлээ хуваалцана. https://www.makeovermonday.co.uk/gallery/
Press enter or click to view image in full size

Энэхүү төсөл нь ашгийн бус бөгөөд тэмцээн уралдааны зорилготой биш, харин өгөгдлийн дүрслэл бүтээгч аналистууд, өгөгдлийн дизайнеруудын мэдээлэл солилцох, хамтран ажиллах, суралцах талбар юм.

--

--

Tungaahui Data Studio
Tungaahui Data Studio

Written by Tungaahui Data Studio

Өгөгдөл үнэ цэнэтэй бас гайхалтай. Түүнийг хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгон хувиргах нь урлаг юм. Тунгаахуй өгөгдлийн урлан

No responses yet