Өгөгдлийн дүрслэл бүтээх сошиал төсөл — Makeover Monday
2 min readJan 17, 2021
Makeover Monday сошиал төсөл нь өгөгдлийн дүрслэлийн чадвараа сайжруулах, дадлага хийх, бусдаас суралцах хүсэлтэй хүмүүсийн цахим нэгдэл юм. Энд 7 хоног бүр өгөгдсөн өгөгдөл дээр ажиллаж, өгөгдлийн дүрслэл бүтээж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. https://www.makeovermonday.co.uk
Makeover Monday нь дараах байдлаар ажиллана. Үүнд:
- Ням гараг бүр нийгэм, эдийн засаг гэх мэт төрөл бүрийн сэдвийг хамарсан нээлттэй өгөгдөл болон өгөгдлийн анхны загвар дүрслэл тавигдана. Мөн өгөгдлийн тухай нэмэлт мэдээлэл, нийтлэл зэрэг тавигдана. https://www.makeovermonday.co.uk/data/
- Дараагийн 3 хоногийн турш дэлхийн өнцөг булан бүрээс хамрагдаж буй оролцогчид тухайн өгөгдлийг илүү тодруулан харуулах өөр өөрийн өгөгдлийн дүрслэлийн хувилбаруудаа бүтээнэ. Энэ явцдаа хэлэлцүүлэг өрнүүлэх, бусад оролцогчидтой холбогдох боломжтой. https://data.world/makeovermonday/2021w1
- Өгөгдлийн дүрслэлээ хүссэн хэрэгслээ ашиглан бүтээж болно. Зурж болно, код бичиж болно. MS Excel, Tableau, MS Power BI программууд ашиглаж болно. Python, R программын хэл дээр ч хийж болно.
- Бэлэн болсон өгөгдлийн дүрслэлээ зураг хэлбэрээр Twitter дээр байршуулна. Ингэхдээ #makeovermonday хаштаг ашиглах хэрэгтэй. Мөн @TriMyData, @VizWizBI гэх төслийн зохицуулагчдын хаягийг таглаж болно. Өгөгдлийн дүрслэлээ илүү тод харуулах линкийг оруулж болно.
- Бүтээсэн өгөгдлийн дүрслэл дээрээ санал, зөвлөмж авахыг хүсвэл #datafamfeedback хаштагийг давхар ашиглана.
- Лхагва гараг бүр төслийн багийнхан санал авах хүсэлт илгээсэн өгөгдлийн дүрслэлүүдээс сонгон Youtube дээр санал, зөвлөмж хуваалцах шууд Webinar зохион байгуулдаг. https://www.youtube.com/user/kriebela
- Мөн долоо хоногийн төгсгөлд төслийн багийнхан хамгийн их таалагдсан өгөгдлийн дүрслэлээ хуваалцана. https://www.makeovermonday.co.uk/gallery/
Энэхүү төсөл нь ашгийн бус бөгөөд тэмцээн уралдааны зорилготой биш, харин өгөгдлийн дүрслэл бүтээгч аналистууд, өгөгдлийн дизайнеруудын мэдээлэл солилцох, хамтран ажиллах, суралцах талбар юм.